← Мэдээ

Гэртээ барьсан мэт шинэхэн, шаргал, хөвсгөр круассан

Кафе явалгүйгээр гэртээ дөнгөж зуухнаас гарсан халуун, шажигнасан круассан амтлахыг хүсэж байна уу?

Беларусь улсын чанартай, амттай "Бабушка Аня" брэндийн Классик Круассан нь хөлдөөсөн бэлдэц хэлбэртэй тул гэртээ хялбархан барьж идэхэд нэн тохиромжтой.

Онцлог ба давуу тал: • Беларусь чанар: Цэвэр найрлага, уламжлалт технологиор хийгдсэн. • Давхарласан хөвсгөр зуурмаг: Шарах шүүгээнд болгосны дараа гадна тал нь шажигнасан, дотор тал нь зөөлөн хөвсгөр болно. • Дуртай шанзаа нэмэх боломжтой: Чихэргүй, энгийн амттай тул шоколад, чанамал гэх мэт чихэрлэг эсвэл бяслаг, хиам, өндөг, утсан загастай хавчуургатай өглөөний цай бэлтгэж болно. • Савлагаа: 425 грамм (Нийт 5 ширхэг том круассан).

Хэрхэн бэлтгэх вэ? 1. Гэсгээх: Бүтээгдэхүүнийг савлагаанаас гаргаж, шарах шүүгээний тавцан дээр тавин таглаад тасалгааны хэмд буюу 20–25°C-т 4–4.5 цаг гэсгээн, хөөлгөнө. 2. Шарах шүүгээгээ халаах: Зуухаа 170°C хүртэл урьдчилан халаана. 3. Барах: 170°C-т 25–35 минут алтан шар өнгөтэй болтол нь барина.

Өглөөний кофе, цайн дээрээ халуун круассанаар өөрийгөө баярлуулаарай!

Бусад мэдээ